АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2017 оны 06 сарын 04-ний өдрийн 14 цагаас 18 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21–р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн амралт цогцолборын төвд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн Шинжилгээ судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-орших, Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа нар тус дүүргийн хууль хяналтын байгууллагын ажилтан алба хаагч нарт энэ оны 7 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Гэмт хэргийн, Зөрчлийн, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт хийлээ. Сургалтанд хэлтсийн дарга 21 алба хаагчийн хамт оролцлоо.