/ Мэдээ мэдээлэл / ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр болон эргүүлийн цагдаа жолооч, нярав, Дотоодын цэрэгт жолооч, харуулчин, эргүүлчин ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Биеийн өндөр эр 170 см, эм 166 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  2. Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  3. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  4. Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  5. Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
  6. Бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээчийн орон тоонд өрсөлдөх иргэд мэргэжлийн дамжаа төгссөн албан ёсны үнэмлэх / Архивын ерөнхий газрын үнэмлэх /-тэй байхыг шаардана.
  7. Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,

 Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /жолооч/ 

  1. Гурваас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх,
  2. Жолооны В, С ангилалтай  байх,

Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат: Бүртгэлийг Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз дээр явагдана.

- Орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад тус тус 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

ИРГЭД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЖ,

БҮРТГЭЛ, СУДАЛГААНД ХАМРАГДАНА. ҮҮНД: 

  1. Өргөдөл
  2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх)
  3. Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  4. Нийгмийн даатгалын дэвтэр, Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  5. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  6. Гурван үеийн намтар
  7. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  8. 3х4, 4х6 хэмжээний 4% зураг

Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, архивын лавлагаа.

Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна. 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэд шалгалтад орох эрх олгохгүй.

Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа, сахар, В, С вирус /, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний цахилгаан бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.

Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.


СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-07-03
  • 2019-06-02
  • 2019-05-02
  • 2019-04-02
  • 2019-03-02
Эрэн сурвалжилж байна