/ Мэдээ мэдээлэл / “Сахилгын зөвлөгөөн байгуулагдлаа”

“Сахилгын зөвлөгөөн байгуулагдлаа”

       Тус хэлтсийн 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон сахилгын тайлан мэдээтэй танилцах, ажлын үр дүн, алба хаагчдын сахилга, ёс, зүй, хариуцлагын өнөөгийн байдалд дүгнэлт хийх, сахилга хариуцлага алдсан, зөрчил, дутагдал гаргасан алба хаагчдын алдаанаас сургамж авч урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулав.

     Сахилгын дүн мэдээг Захиргааны удирдлагын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхзул танилцуулсан.

          Мөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар сахилгын болон үйл ажиллагааны тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгч цаашид байгууллагын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар алба хаагчдад танилцуулж ажил албандаа итгэл үнэмшилтэй шударга шуурхай, зөрчил дутагдалгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажлын амжилт хүсэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-07-03
  • 2019-06-02
  • 2019-05-02
  • 2019-04-02
  • 2019-03-02
Эрэн сурвалжилж байна