/ Мэдээ мэдээлэл / Дүүргийн прокурортой хамтран зөвлөгөөн зохион байгуулав.

Дүүргийн прокурортой хамтран зөвлөгөөн зохион байгуулав.

Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/96 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын 19.1 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлаар хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан.
Зөвлөгөөнд Дүүргийн Ерөнхий Прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон алба хаагчид оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-09-02
  • 2019-08-02
  • 2019-07-03
  • 2019-06-02
  • 2019-05-02
Эрэн сурвалжилж байна