Сурагчдад сургалт зохион байгуулав.
Тус цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар нь "Шар дарцаг" , нөлөөллийн аяны хүрээнд Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн бага ангийн 3 бүлгийн нийт 84 сурагчдад "Замын хөдөлгөөний аюулгүй байдал" сэдвийн хүрээнд мөн дунд ангийн 7 бүлгийн 245 сурагчдад "Хүүхэд хамгаалал, эрх зүйн үр дагавар" сэдвийн хүрээнд тус тус сургалт орж, сурагч хүүхэд багачуудад зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирч, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлтэй нийтийг хамруулсан яриа таниулга хийж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.