Сургалт зөвлөгөөн зохион байгуулав.
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчидлан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн А/05 дугаартай “Хөршийн холбоо” аян зохион байгуулах тухай тогтоол болон тус аяны удирдамж төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус хэлтсийн Уоьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Хулан, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Батсүх, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Г.Гэрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэд аж ахуй нэгжийн төлөөлөл, Хөршийн холбооны гишүүд, хэсгийн ахлагч нарыг чадавхжуулах сургалтыг 7 дугаар хорооны иргэдийн танхимд нийт 52 иргэнийг хамруулан сургалт зөвлөгөөн зохион байгуулж ажиллалаа.