“Хяналт” тусгай арга хэмжээ зохион байгуулав.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулж байгаа Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй дэн болон зочид буудлуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийх “Хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 12 Дэн буудлуудад хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.