/ Мэдээ мэдээлэл / Бүгд Найрамдах Хятад Ард Улсад аялав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад аялав

     Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатараар ахлуулсан нэр бүхий 10 алба хаагч Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргуулж, замын зардлыг шийдвэрлүүлэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Гадаадын байгууллага иргэнтэй харилцах” /код-131/-ын 131.2.4-т зааснаар  Цагдаагийн ерөнхий газрын даргын албан бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлар хотын чиглэлд аялан, аялалын хугацаанд дараах ажил арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд:

1. Хэнтий аймгийн цагдаагийн газрын ажил байдалтай танилцан, харилцан туршлага солилцон, цагдаагийн газрын камерийн хяналтын систем, обьектийн судалгаа хийж байгаа байдлыг үзэж судалсан.  

1

1

2. Дорнод аймгийн цагдаагийн газрын ажил байдалтай дүүргийн Засаг дарга М.Чинболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар нарын хамтаар танилцан, туршлага солилцож, аймгийн түүхийн болон байгалийн музей үзэж танилцав.

2

2

3. БНХАУлсын Хөлөн буйр аймгийн Цагдаагийн газрын камерийн хяналтын систем, үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга М.Чинболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар нарын хамтаар танилцсан. Тус аймаг нь 13 хошуу, 4 хотын 3 сая орчим хүн амтай, цагдаагийн газар нь камераар хариуцсан газар, нутгаа бүрэн хянадаг.

Хяналтын камерийн нягтаршил өндөртэй, зураг татах тусам тодорч харагддаг, 3 сарын бичлэг хадгалах багтаамжтай, 24 цагийн үйл ажиллагаатай, ээлжийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг байна.

3

3

3

3

4. Хөлөн буйр аймгийн Амгаланбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаа, камерийн системтэй танилцсан. Тус газар камераар хотыг бүхэлд нь хяналтанд авахаас гадна 3 сар бичлэгээ хадгалдаг хүчин чадалтай байхаас гадна ноцтой гэмт хэрэг гарсан тохиолдолд ажлын хэсэг хуралдах хурлын ширээ, ширээн дээр ажлын хэсгийн гишүүн бүрт зориулсан дотоод сүлжээнд бүрэн холбогдсон компьютерүүдийг байрлуулж, шуурхай ажиллагааг бүрэн хангасан байна.

4

4

4

4

5. Манжуур, Хайлар, Алтан Эмээлт зэрэг 3 хотоор аялж, Жалайнурын болон Баргын музей, Гаанжуур сүмийг үзэж сонирхов.

5

5

5

5

5

5

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-09-02
  • 2019-08-02
  • 2019-07-03
  • 2019-06-02
  • 2019-05-02
Эрэн сурвалжилж байна