НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ
Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийсэн ажил
Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн зорилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын чиглэлийг тус тасгаас 2015 онд хийх ажлын болон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг нь тооцож, цагдаагийн ерөнхий газар, улаанбаатар хотын цагдаагийн газар, хэлтэс алба, дүүргээс ирүүлсэн албан бичгийн дагуу хийх ажлыг төлөвлөж хариуг нь хугацаа алдалгүй үр дүн чанартай хүргүүлэн ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасаг 2015 онд Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, улсын их хурал, засгийн газрын тогтоол, хууль зүйн сайдын тушаал өгсөн үүрэг даалгавар, цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн зорилт, цагдаагийн ерөнхий газрын даргийн 403 тоот тушаалаар баталсан цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх хүрээнд ажилаа төлөвлөн ажиллаа.
Цагдаагийн ерөнхий газарт дэвшүүлсэн нэгдүгээр зорилтын хүрээнд
Тасгийн алба хаагчдаас ахлах байцаагчийн орон тоо гарахад ахлах байцаагчийн нөөцөнд авагдсан алба хаагчдыг санал болгож шалгаруулалтанд хамруулж томилуулахаар алба хаагчдыг хэлтсийн даргийн зөвлөлийн хуралт оруулсан. Алба хаагчдыг мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 28 удаагын сургалт, 48 удаагийн мэдээлэл хэлтэс дээр зохион явуулж албан хаагчдыг бүрэн хамруулсан.